2024-04-25, 3:55 AM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » October » 20 » АВАРГА БӨХ ХЭНИЙ ХЭН БЭ
5:16 PM
АВАРГА БӨХ ХЭНИЙ ХЭН БЭ

Монгол бөхийн түүхэнд 46 аваргын нэр дуулдаж буй боловч орон нутгийн цолтой гэж үзэхээр байгаа Раднаа, Төгс, Уртнасан, Тохтой, Уламбаярлах, Жамъян аваргуудыг үл тооцон, бидний дунд нэр алдар нь домог болон үлдсэн зайсан Цэдэн, Цэрэнпил аваргууд, хоёр Намжилжав аварга, Эфү вангийн Чүлтэм, Дашжав, Луузанрааш, Чойдорги, Баянмөнх, Ринчин, Гомбожав, Цэвэгмид, Г.Өсөхбаяр, ах дүү О.Гэлэгсэнгэ, О.Дугар болон Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа, мөн Боржигон Цэцэн вангийн С.Чүлтэм, Х.Шаравжамц, Ц.Буянтогтох, М.Мөррэнчин нарын даншгийн аваргууд, бидний сайн мэдэх Г.Вандан, Г.Самдан, Н.Жамъян, Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ч.Бээжин, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын хувьсгалын жилүүдэд төрсөн аваргуудыг нийлүүлээд 40 аваргатай гэж албан ёсоор тооцох нь зүйтэй юм.
Ингээд энэ 40 аваргын тухай товч танилцуулгыг бид цувралаар хүргэхээр боллоо.
Аваргын алдар: Зайсан ЦЭДЭН
Төрсөн он/жил: 1740 оны орчим
Нутаг ус: Сэцэн хан аймгийн Бишрэлт бэйсийн хошуу, мөн аймгийн Дархан гүний хошууны нутаг дахь Их шавийн нэгэн отгийн дарга(одоогийн Хэнтий аймгийн Галшар, Дархан сумын нутаг)
Цол чимэг: аварга
Барилдааны амжилт: тодорхойгүй.
Гол онцлог: Бөх судлаач Ц.Бат-Очир агсан дараах 3 зүйлийг тэмдэглэжээ.
1.Тэнгэрийг тэтгэсний 40-р (1775) оны зуны сүүл сард Дээрхийн гэгээний 4-р дүр тодорсны баярт Түшээт хан, Сэцэн хан аймаг, шавь гурван газраас гурван насны морь уралдуулахад Цэдэн аваргын хээр хязаалан 33-т давхиж байд хонь-1, шар цай 20-оор шагнуулжээ.
2. 1792 оны даншигт шавийн отгуудаас 200 бөх ирүүлэхийг зарласан бичигт: сайд Цэдэн аваргын отгоос бөх 6-г ирүүл гэжээ.
3. 1767 онд Монголоос шилдэг таван бөх Бээжин хотод очиж, Хятадын аварга бөхтэй эзэн хааны өмнө барилдаж явсан бөхийн нэг нь энэхүү Цэдэн аварга мөн бололтой.
Отгийн дарга зайсан Цэдэн 1775 оноос өмнөх жилүүдэд болсон даншиг наадмуудад түрүүлж аварга цол хүртсэн бөгөөд 1790 оны орчмоос отгын даргын алба хашиж байжээ гэж тэмдэглээд аль хошууны отгийн дарга болохыг тодруулан баталгаажуулсан бичгүүдээс иш татсан байна. Сонирхолтой нь энэ отгийн даргыг Жамъян арслан үргэлжлүүлсэн байх бөгөөд уг отогт(одоогийн Хэнтий аймгийн Галшар, Буянт, Дархан сумд орно) Намжилжав аварга, Чойдорги аварга, Дашжав арслан, Цэрэнтогтох заан нарын бөхчүүд захирагдаж байсан байна.
Дархан мэх: судлагдаагүй

МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх судлаач, магистр Б.Цогтбаатар

Category: Мэдээ мэдээлэл | Views: 681 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: