2024-05-02, 10:03 AM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » October » 20 » Сюрприз дүүрэн “MTV Video Music Awards 2012”
10:07 AM
Сюрприз дүүрэн “MTV Video Music Awards 2012”
Өчигдөр 17 цаг 28 минут
Дэлхийн хамгийн том хөгжмийн суваг "MTV”-гийн "MTV video music awards 2012” шагнал гардуулах ёслол өчигдөр АНУ-ын Лос-Анжелес хотод спюрприз дүүрэн болж өнгөрлөө.
Хөгжмийн ертөнцийн шилдгүүд бүтэн жилийн турш хийсэн бүтээлээрээ өрсөлдөж, шилдэгээ шалгаруулдаг энэхүү наадмын "Оны шилдэг видео” номинацийн эзнээр дуучин Рианнагийн "We Found Love" дуу шалгарсан юм. Тэрбээр "MTV video music awards 2012” шагнал гардулах ёслолд нуруу нь ил гарсан загвар бүхий биеэ барьсан цасан цагаан даашинзаар гоёж ирсэн байна. "MTV video music awards 2012” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж, дуучин Рианна Египетийн загалмай хэлхсэн хүзүүний зүүлт, час улаан даашинзтай гарч ирэн бүжигчдийн хамт тайзыг эзэгнэн "We Found Love" дуугаа эгшиглүүлсэн юм.

Наадмын өөр нэг сюрприз нь дуучин Пинк байв. Пинк тайзнаа улаан уруулын хэлбэртэй сандал дээр суун гарч ирж, төгөлдөр хууртай "I"m Coming Up" дуугаа дуулсан байна. Хөгжмийн наадмын тайзнаа апокалипс буюу ертөнцийн төгсгөлийг харуулсан рэппэр Фрэнк Оушен наадмын бас нэгэн гэнэтийн бэлэг байсан аж. Дуучин Ники Минаж хар өнгийн пиджак болон хар малгайгаар гангарч, "Check it Out" дуугаа өргөсөн бол "Green Day” хамтлаг "Get your hands in the air" дуугаа дуулсан байна. Тейлор свифт "We Are Never Ever Getting Back Together" дуугаа дуулсан бөгөөд түүний ард өнгө өнгийн тод хувцастай бүжигчид бүжиглэсэн байна.

"MTV Video Music Awards” наадмын хаалтад Лондон-2012 зуны XXX олимпийн наадмын гимнастикийн аварга, алтан медальт, АНУ-ийн гимнастикч Гэбби Росс уран гимнастикийн үзүүлбэр үзүүлж, , кантри дуучин Тейлор Свипт "We Are Never Ever Getting Back Together” хэмээх шинэхэн дуугаа дуулжээ.


"MTV video awards” наадамд "The X Factor" телевизийн шоунаас төрөн гарсан Английн хөвгүүдийн хамтлаг "One Direction” хамгийн одтой байв. Тэд наадмын гурван шагналын эзэн болж, хүчтэй өрсөлдөгч дуучин Рианнаг ардаа орхисон байна. "One Direction” шилдэг поп видео номинацид Жастин Бибер, Рианна нарыг бут цохиж, шагналын эзэн болжээ. Тэд мөн "What Makes You Beautiful" дуугаараа шилдэг шинэ уран бүтээлч, үзэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн видео зэрэг шагналуудыг хүртсэн байна. Харин Барбадосын дуучин Рианна, Канадын рэппер Дрейк нар таван номинацид нэр дэвшсэн ч ганцхан шагналтай буцжээ. Дрейк "HYFR" дуугаараар шилдэг хип-хоп видео шагналыг өвөртөлжээ. Тэгвэл хип-хоп дуучин, рэппер Ники Минаж "Starships" дуугаараа шилдэг эмэгтэй дуучин шагналын эзэн болсон байна. Харин рэппер Крис Браун "Turn Up the Music" дуугаараа шилдэг эрэгтэй дуучин, шилдэг бүжигтэй видео зэрэг шагналуудыг хүртжээ. Түүнчлэн энэ наадмын электрон хөгжмийн төрөлд "Feel So Close" дуугаараа Шотландын DJ Кельвин Харрис шилдэг болсон байна. Мөн уг наадмын хүндтэй зочдын нэг сүүлийн үед хаа сайгүй эгшиглэх болсон "Gangnam style” дууны эзэн PSY буюу Солонгосын дуучин Park Jae-Sang байлаа. Тэрбээр тайзнаа наадмын хөтлөгч Кевин Хартын хамт, дэлхий нийтээр шуугиан тарьж буй "Gangnam style” хэмээх хөгжилтэй бүжгийг бүжиглэсээр гарч ирсэн. PSY өнгөрсөн долдугаар сард "Gangnam style” хэмээх дууныхаа клипийг "Youtube” сайтад тавьснаас хойш үзсэн хүний тоо 120 саяд хүрч сенсаци дэгдээгээд байгаа юм.
Category: Клип, видео | Views: 613 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: