2017-11-25, 8:40 AM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
«  November 2012  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » November » 14 » Солонгос саатуулагдсан 11 монгол оюутныг шалгаж байна
4:23 AM
Солонгос саатуулагдсан 11 монгол оюутныг шалгаж байна

БНСУ-д суралцаж байсан 20 гаруй оюутныг тус улсын цагаачлалын алба саатуулан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдээлэл гарсан байна. БНСУ-ын "Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан нэр бүхий 11 монгол оюутныг баклаврын хуурамч диплом ашиглан, тус улсын их дээд сургуульд элсэн орсон байж болзошгүй гэсэн шалтгаанаар Сөүлийн цагаачлалын алба энэ сарын 8-ны өдрөөс түр саатуулан шалгасан байна. Шалгалтын явцад эдгээр оюутны нэг нь бичиг баримтын зөрчилгүй болох нь тогтоогдсон, нэг оюутан бие давхар гэсэн шалтгаанаар тус тус чөлөөлөгдөж, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар таван оюутныг Хвасон хотын гадаад иргэдийг түр саатуулах газарт шилжүүлжээ. Эдгээр таван оюутнаас нэг нь хуурамч диплом ашиглаагүй гэдгээ мэдэгдэж, холбогдох байгууллагад хандан шийдвэрлэж өгөх хүсэлт тавиад байна. Харин үлдэж буй нэр бүхий оюутнуудын бичиг баримтыг Сөүлийн цагаачлалын алба үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хуурамч диплом ашигласан эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох юм гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ

Category: Мэдээ мэдээлэл | Views: 7365 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: