2024-05-02, 11:42 AM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » October » 16 » Таэквондогийн ААШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
11:48 AM
Таэквондогийн ААШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
   
 
 
Азийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн тэмцээн аравдугаар сарын 11-13-нд Малайз улсын Саба мужийн Кота Кинабалу хотноо боллоо. Монгол, Хятад, Тайланд, Казакстан, Малайз, Филиппин, Вьетнам, Сингапур зэрэг есөн орны тамирчид өрсөлдсөн тус тэмцээнд Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчаар ахлуулсан Монголын баг тамирчид дөрвөн медаль хүртжээ. Эрэгтэй тамирчдаас 58 кг-ын жинд МУБИС-ийн оюутан М.Мягмарбаяр хүрэл медаль, 54 кг-ын жинд ХААИС-ийн оюутан М.Түмэнбаяр мөнгөн медалийн эзэн болжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд 49 кг-д МУБИС-ийн оюутан Н.Долгормаа мөнгө, 53 кг-ын жинд Г.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Багийн нэгдсэн дүнгээр долоон алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар Тайланд улс тэргүүн байрт шалгарч, Казахстан, Вьетнамын тамирчид удаахь байрт шалгарсан байна.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 548 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: