2024-11-23, 11:31 AM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » October » 16 » " 81 зоосны дууль"Сонсох биш цээжлих,Амин зүрхний минь шүлэг...
3:50 PM
" 81 зоосны дууль"Сонсох биш цээжлих,Амин зүрхний минь шүлэг...

Со ахын уншсинаар олдохгүй юм байна аа...Харин шүлгийг нь олж уншлаа...Сэтгэлдээ цээжилж авлаа...Сонсох биш өөрөө уншиж явна аа...Миний МОНГОЛ ОО...
81 зоосны дууль
Харь нутгийн тамын тогоонд
Хотгойд цус буцлах нь юу вэ?
Морьтон ардын дайчин ван
Модон илжгэнд хадагдах нь юу вэ?
Эрэлхэг түмний зориг бадраах
Эгээрэх хүсэл гэнэн юм даа.
Чин гүрний луут туг нь
Чингисийн монголд хаа юм бэ?
Монгол түмний хилэн хорслыг
Модон илжгэнд хадах юм гэнэ.
Зовсон түмний зориг сүлдийг
Зоосны нүхээр шахах юм гэнэ.

Нэг зоос тавилаа
Чичрэс хийсэн бие нь
Чин гүрнийг сэгсрэх шиг болов
Дальдрас хийсэн яргачны гарыг
Далайсан илдээр чавчих шиг болов
Халхын их тал нь хотолзох шиг болов
Хаадын Хориг ХанХэнтий өндөлзөх шиг болов
Гурван голын ус нь шавших шиг болов
Гудайж үзээгүй хүүгээ өмөөрөх шиг болов.
Шар шар хийх чимээ хүний махан хярвастай
Шадар ван нутгийн зүг ширтээстэй
Хөмхий зуусан яргачид
Хөлсөө дуслуулж гал өрдөнө.
Хорин зоос тавилаа
Хотгойд нутаг нь санагдах шиг болов
Хөх хөх уулс нь уйлна
Хүний нутгийн шоронг дайлна
Хүйтэн чулуун хана хайлна
Тулааны талбарт уухай хадна
Тугын зэв шиг уулс дайвна
Эцсийн тулааны чимээ дуурсана.
Эзгүй гэрийн буйр харлана.
Шар шар хийх чимээ хүний махан хярвастай
Шадар вангийн сэтгэлд буцах зам үгүй ээ.
Дөчин зоос тавилаа
Дөрвөн ойрд шархирлаа
Амлаж атгасан андгайгаа санав
Амарсанаа андаа бодов
Зоосний нүхээр сүвлүүлж байгаа
Зовлого бие минь ганц юм даа
Зоригооор дагуулсан хотгойд монгол
Замбуу тивд зартай юм даа.
Хүний маханд цаддаг юм бол
Хүрхрэх луу нь ханамаар даа
Чин гүрний модон илжгээр
Чингисийн хүлгийг гүйцмээргүй
Наян зоос тавилаа
Зүү ч сүвлэм бүхий л бие минь
Зүмбэр гал шиг шатаад байна
Зүүдний нутаг минь тэр чигээрээ
Зүрхэн хоргонд багтаад байна
Ганц нэгхэн цохилоод байх шиг
Галын анир чимээ юм уу?
Хүрхрэх лууг нь дайлж дууслаа
Хөлсний сүвээр ч цус урслаа
Наян нэг дэх зоос тавилаа
Хорвоо дэлхий нэг хүнээр дутавч
Хотол монголыг дарлаа гэж үү?
Хөх тэнгэрт хүрхэрч байлаа ч
Хүчирхэг луу нь цадлаа гэж үү?
Сүмийн багананд хээ нь үлдсэн
Өнийн сударт түүх нь үлдсэн
Хар хятадад шунал нь үлдсэн
Хамаг монгол бүтэн үлдсэн.
Чин гүрний тэнгэрийн луу нь
Чингисийн хүлгийг гүйцээж чадсангүй
Чин толгой Ван толгой болсон
Чингүнжавын нутагт шаахайн мөр ч үлдээгүй ээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 793 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: