2024-11-23, 8:42 AM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
«  November 2012  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » November » 14 » БНСУ-ын Цагаачлалын албаныхан 10 гаруй монгол оюутныг баривчлан зоджээ
4:21 AM
БНСУ-ын Цагаачлалын албаныхан 10 гаруй монгол оюутныг баривчлан зоджээ

БНСУ-д манай улсын иргэд хамгийн ихээр ажиллаж амьдардаг. Албан бус мэдээллээр 30 гаруй мянган иргэд ажиллаж амьдардаг гэдэг. Энэ хэрээр бичиг баримтын зөрчилтэй хүмүүс их байдаг. Сүүлийн үед БНСУ-ын Цагаачлалын албаныхан монголчуудад нэлээд хатуу байгаа бөгөөд нэг залууг ч зодсоор байгаад амь насыг нь хохироосон хэрэг ч гараад байгаа. Хэдийгээр энэ хэргийг тус албаны Цагаачлалын албаныхан үгүйсгэдэг хохирогчийн ар гэрийхэн үүнийг нотолдог. Гэвч өнгөрсөн лхагва гаригт БНСУ-ын Иргэн харъяатын газраас Сөүл хотын "Geshinde” их сургуульд суралцдаг 10 гаруй монгол оюутныг баривчилжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар тэдгээр оюутнуудыг бичиг баримтын зөрчилтэй хэмээн үзэж байгаа бөгөөд тэднийг гавлан зодсон хэмээн баривчлагдсан хүмүүсийн дотор байгаа оюутнуудаас гэрийхэндээ мэдэгдсэн байна. Хоригдсон оюутнууд ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй, Солонгос улсад яаж суралцах ёстой тэр журмаар нь суралцаж байгаа, яагаад зодоод байгаа нь мэдэхгүй байна хэмээн мэдэгдсэн байна. Тус улсын хуулиар бол Цагаачлалын албаныхан 10 хоног саатуулах эрхтэй байдаг аж.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 3717 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: