2024-05-06, 12:46 PM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » April » 27 » CHINA довтолгоо ба Бобын гавьяа
2:10 PM
CHINA довтолгоо ба Бобын гавьяа

 Монголын Овооттолгойн орд буюу Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "South gobi sands” компанийн 57.6 хувийг БНХАУ-ын төрийн өмчит "Chalco” компанид худалдах гэрээ хэлцэл хийснийх нь төлөө "Айвенхоу майнз”-ыг, Роберт Фрийдландыг хараах аян өрнөж байна. Уг нь бусдыг зүхэхээсээ өмнө бид өөрсдийнхөө толгой руу чангахан шаах хэрэгтэй байнасанж. Үндсэн хуулиараа тунхагласан газар, түүний хэвлий дэх баялаг ард түмний өмч байх эрхэм зарчмыг хөсөрдүүлсэн Монголын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг болдогсон бол банзадмаар. Уг нь Монголын баялгаар гаднынхан гараа угааж, арилжаа наймааны хэрэгсэл болгож, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрч магадгүйг анзаарсан гишүүн Г.Занданшатар, С.Бямбацогт, Н.Батбаяр, Ө.Энхтүвшин, Ц.Баярсайхан, Д.Тэрбишдагва нарын гишүүд "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай” гэсэн бас нэг урт нэртэй төсөл санаачилсан нь аль 2009 оны үйл явдал. Гэтэл УИХ маань таг дараад мартаж орхисноо саяны үйл явдлын дараа гэнэтхэн санаж, төсөл хаана байна, батлах байсан юм, яаравчлахгүй бол болохоо байлаа хэмээн дүрэмдэж эхэллээ. Гэлээ гээд гэнэтхэн жинхэнэ эх оронч болж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, хуулиа баталчих нь гэдэгт итгэхгүй л байна. Арав гаруйхан хоногийн дараа Овооттолгойн 57.6 хувь "Chalco”-гийн мэдэлд очиж, өмнийн говийн хөрсөн дорх ард түмний өмчийг худалдсан 540.0 сая ам.доллар бусдын халаасыг түнтийлгэх биз ээ. Овооттолгойн орд, Р.Фрийдланд хоёроос илүү анхаарах онцгой асуудал нэгэнт үүсчихээд байна. Манай сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы "Юун сонгууль, цаана чинь Монголоо тавиад туучихлаа”, "Үндэсний шуудан” сонинд гарсан "Дэлхийн уул уурхайг нөмөрсөн хятад наймаа” нийтлэлүүд энэ талаар харанга дэлдсэн ч УИХ цочсонгүй, төрийн эрхийг дангаар, эсвэл нийлж барьсаар 20 гаруй жилийг үдсэн хоёр нам сонгуульд яавал бид ялах вэ гэсэн арсалдаанаа завсаргүй үргэлжлүүлж, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хуулийг хамтад нь явуулна, явуулахгүй хэмээн шөргөөцөлдөж, хайран цагийг өнгөрөөж сууна. Уг нь үндэсний аюулгүй байдал алдагдаж, Монголын эрх ашгийг тавиад туучихаж байгаа энэ хэргийн дэргэд бусдаас ухаантай нь мэдээж огт үгүй 76 хүн сонгох, аймгийн Засаг даргын албан тушаалаар ямар тэнэг нь тоглох нь үндсэндээ өчүүхэн зүйл. Монголын ирээдүйг, хөгжил дэвшлийг, баялгийг бусдын гарт алдчихаж мэдэх аюул бодитоор нүүрлэж байгаа энэ үед тэр сонгууль монгуулиа түр боловч орхиод Монголын төлөө гэсэн сэтгэл, зүрхээ чагнаасай. Учир юун хэмээвээс Австрали, Африк, Ази, Латин Америкийн орнуудын аль баялаг ихтэй, шим шүүс сайтай орд, уурхайнуудыг хятадууд мөнгөөр зодон авч, хөрөнгө оруулалт нэрээр эзэн сууж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр шуугиж байна. "Үндэсний шуудан”-д энэ асуудлыг баримттайгаар дэлгэсэн байна лээ. Манайд харин юу болж байгаа билээ? Манай улс дэлхийд хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай орноор нэрлэгдэж, улсын сан хөмрөг нэг үеэ бодоход бусдын гар харахааргүй болж буйн эх үндэс нь ердөө л эх орны минь хөрс шороон дорх нүүрс, зэс, алт, төмөр мэтийн цөөхөн нэрийн бүтээгдэхүүн билээ. Бүдүүн тоймдуухан хэлбэл бид бусдаар газраа ухуулж, гарсныг нь хамтран зарж л байгаа болохоос үйлдвэрлэсэн, бүтээсэн зүйл бараг байхгүй. Оюутолгой, Тавантолгой хэмээх дэлхийд байхгүй гайхамшигт ордоор нь сүүлийн хоёр гурван жилийн дотор Монголыг мэддэг болсон хүмүүс дэлхийгээр дүүрэн байгаа. "Minegolia” гэж нэрлэгдэх болсны учир ч тэр. Тэр дундаа манай нутаг хар алт хэмээх нүүрсээр арай хэтэрхий баялаг ажээ. Өмнөөс, хойноос, баруунаас, зүүнээс, ер нь хаанаас бол хаанаас нүүрс олдсоор. Тэр нь тэгээд хэдэн арваас хэдэн тэрбум хүртэл асар их нөөцтэй. Зөвхөн нүүрсээ ухаантайхан шиг зараад амьдрахад бид лав зуун жил өлсөхгүй бололтой. Тэр их баялагт гаднынхан нүд унагах нь ч аргагүй. Нэгэнт өөрсдөө ухаж, тээвэрлэж, зарж хүч хүрэхгүй юм чинь бусадтай хамтрахаас ч яахав. Гэхдээ өөрийнхөө юманд өөриймсөг хандаж, аль болох ахиу ашиг орлого олох, бусдын идэш болгочихгүйг хэн ч гэсэн хичээх ёстой биз дээ. Бидний өмнөөс төрийг жолоодож буй эрхмүүд "Нарантуул”-ын наймаачдаас дор байгааг зөвхөн нүүрсэн дээр жишээлж үзье. Өмнөговийн нүүрсний гурван том ай сав газрыг таван компани эзэмшдэг талаар Д.Жаргалсайхан манай сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ дурдахдаа • Нарийнсухайтын бүлэг ордын нэг хэсэг болох Овооттолгойн ордын 57.6 хувийг "Айвенхоу майнз”, 14 хувийг БНХАУ-ын төрийн өмчийн "China investment corporation” эзэмшдэг. Дээрх 57.6 хувь одоо БНХАУ-ын "Chalco”-д очно. • Тавантолгойн Зүүн цанхид таван жил олборлолт хийх эрхийг манай Засгийн газар нөгөөх "Chalco”-д 250 сая доллараар худалдаад мөнгийг нь тараачихсан. • Ухаахудагийн дэргэдэх 200 орчим сая тоннын нөөцтэй Баруун Нарангийн ордыг Канадын "QGX” компани эзэмшдэг. Тэдний эзэмшлийг БНХАУ-ын мөн төрийн өмчийн "Шиньхуа” авахаар хөөцөлдөж байна. • 250 саяын нөөцтэй Нарийн сухайтын нөгөө нэг ордыг БНХАУ-ын "Чинхуа” компани эзэмшдэг. • Дэлхийн хамгийн том нүүрсний хувийн компани АНУ-ын "Peabody” БНХАУ-ын "Winsway”-тэй хамтран Тавантолгойн тендерт оролцож буй. "Winsway”-н хувьцааг авах саналыг "Шиньхуа” тавьчихаад байгаа гэжээ. Ийнхүү Өмнийн говийн нүүрсний сав газар бүхэлдээ хятадуудын мэдэлд орчихжээ хэмээн гаслах гэтэл харамсал үүгээр зогсохгүй аж. Баруун зүгт Ховд аймгийн нутагт буй Хөшөөтийн хэмээх стратегийн ач холбогдолтойд багтах учиртай томоохон ордыг БНХАУ-ын (Хонконгийн) "МоЭнКо” компани эзэмшиж буй. Хойшоо харвал Хөвсгөлийн Могойн голын ордыг эзэмшиж буй Австралийн "Aspire mining”-ийн хувьцааг мөн л Хятадын компаниуд худалдаж авахаар наймаалцаж буй сурагтай. Зүүн тийшээ сураг ажиг тавьсан чинь Төв аймгийн Баян сумын нутагт буй Төгрөгийн хүрэн нүүрсний ордын өрөм хэсэг болох 302 сая тонн геологийн нөөцтэй Тахилтын дийлэнх хувьцааг Хонконгийн "Mongolian investment group” эзэмшдэг гэнэ. Урагшаа бол ойлгомжтой. Ингээд Монголын дөрвөн зүг, найман зовхисын нөгөө их нүүрсэнд хятадууд нэг ёсондоо эзэн суучихжээ. "Chalco” Монголын нүүрсийг Хятадад нийлүүлэх онцгой бүрэн эрхтэй "Winsway”-гийн 29.9 хувийг худалдаж авахаар тохиролцсон тухай уржигдархан зарлагдав. Ийнхүү Монголын нүүрсийг хятадууд ухан олборлож, ачин тээвэрлэж, худалдан борлуулах бүхэл бүтэн тогтолцоо бий болгожээ. Гэхдээ өөрөө өөртөө буюу хятадууд хятаддаа, улстаа аваачиж худалдана. Гаднын, тэр дотроо хөрш орны төрийн өмчийн компаниуд манай эдийн засгийн хамгийн том салбар болоод байгаа уул уурхай, нүүрсэнд үнэмлэхүй дийлэнх жин дарах болсон нь цочмоор хэрэг мөн. Ийм байдал үүсэхээс дэлхий даяараа сэрэмжилдэг, болгоомжилдог, хэрэв тийм байдал ажиглагдвал таслан зогсоодог, үүсэхийг хуулиараа хязгаарладаг тухай Д.Жаргалсайхан нийтлэлдээ нэн ойлгомжтой тайлбарласан. Монголын нүүрсний зах зээлийг бурантаглах China довтолгоо ийнхүү хэрэгжээд эхэлчихэж. Үүнийх нь төлөө хятадыг буруутгах аргагүй. Төрийн бодлого ингэж хэрэгждэг аж. Бид харин төртэй байна уу, үгүй юү? Монголчууд хоёр их хөрштэй. Худалдаа наймаагаа энэ хоёр улсын нутгаар л дамжуулж хийнэ. Үүрээд ниснэ гэж байхгүй. Тэр тусмаа төрийн цэгцтэй, чимхлүүр бодлого чухал. Үүнд тулгуур болох нэг гол хүчин зүйл бол гурав дахь хамтрагч билээ. Хоёр хөршөө хүндэтгэж, хэл амаа олон улсын хууль эрх зүйн дагуу эвтэйхэн ололцохын зэрэгцээ гуравдагч түншүүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, эдийн засагтаа тэдний оролцооны жин банг сайтар барих нь Монгол Монголоороо үлдэхийн учиг билээ. Гэтэл нэгэн үе Монголыг зорин ирж, айлсаж байсан гуравдагчид улам бүр цөөрөх болов. Энд нөгөө China довтолгоо ч нөлөөлсөн бололтой. Жишээ татъя. Дорнодын Тамсагийн сав газарт нефть хайж, олж, олборлож эхэлсэн АНУ-ын "Soko” компани нэг л өдөр БНХАУ-ын төрийн өмчит "Petro China”-д ордоо худалдчихаад гараад явчихсан. Дорнодын Гурванбулагийн ураны ордод үйл ажиллагаа явуулж байсан Канадын "Western prospector”-ийн эзэмшил БНХАУ-ын төрийн өмчит "CNNC” буюу Цөмийн энергийн корпорацид шилжсэн. Энэ мэтээр зэс, алт, төмөр гэх мэт аль үнэтэй цайтай баялаг, орд газраас гуравдагчид шахагдаж, орыг нь хятадууд эзэлж байна. Энэ бүхний дэргэд Оюутолгойг өөрөө олж нээгээд, 34 хувийг нь эзэмшиж байсан хэрнээ хятадуудад худалдчихаагүй, олон улсын хэмжээний томоохон төслийг Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлж, удирдлагын эрхийг нь Их Британийн "Рио Тинто”-д шилжүүлсэн Роберт Фрийдландад бид баярлах ёстой юм биш үү? Монголыг түүхий эдийн баазаа болгох China довтолгоо, Боб Фрийдландын гавьяа хоёрын ялгаа энэ бөлгөө. Гуравдагчидтай хамт шахуулж, бүр харанхуй өрөөнд түгжүүлчихээд байгаа Монголоо яалтай билээ. С.Батбаатар mongolnews.mn

Category: Мэдээ мэдээлэл | Views: 623 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: