2024-11-23, 11:47 AM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » October » 20 » Даян аварга Хөлөгчийн Цэрэнпил
5:10 PM
Даян аварга Хөлөгчийн Цэрэнпил

Аваргын алдар: Хөлөгч ЦЭРЭНПИЛ

Төрсөн он(жил): 1740 оны орчим

Нутаг ус: Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны баруун урд талын Их шавийн отгийн дарга(одоогийн Булган аймгийн Сайхан, Орхон сумдын нутаг)

Цол чимэг: даян аварга

амжилт: тодорхой бус

Гол онцлог: Бөх судлаач Ц.Бат-Очир агсан дараахь зүйлийг тэмдэглэжээ.

 Тэнгэрийг тэтгэсний 46-р он буюу 1781 онд гурван газраас Хан уулыг тайж үйлдсэн наадамд 272 бөх барилдахад 3 давсан шавь Цэрэнпил даян аварга(өмнөх жилүүдэд даян аварга цол хүртжээ)-д дөрвөн алд торго, 10 шар цайгаар шагнажээ гээд 1807 оны зуны дунд сард Зая бандидыг ширээнд залах баяр наадамд дарга Цэрэнпил аваргын отгоос бөх 2, гурван насны морь 2-ыг ирүүлэхээр хуваарилан тушаажээ. 1811 оны даншигт шавь дарга Цэрэнпил даян аваргын отгоос бөх 12, их морь, соёолон, хязаалан тус бүр 8, мөн байд морь 3, хонь 20, бусад зүйлийг хуваарийн ёсоор Хүрээнд ирүүлэхийг тушаажээ. 1817 оны 2 сарын 15-нд хүрээ хийдүүд болон шавь нарын доторхи дэвсгэр хүртэгчдийн нэрсийн дансанд хөлөгч Цэрэнпил даян аваргад нэг дэвсгэр(шашны хүндэтгэл шагнал) шагнав гэжээ.
Тайлбар: Эдгээрээс үзэхэд Цэрэнпил даян аварга нь Дээрх шавийн томоохон отгийн дарга, 1770-1780 оны үеийн даян аварга бөх байжээ.

Дархан мэх: судлагдаагүй.

МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх судлаач, магистр Б.Цогтбаатар



Category: Мэдээ мэдээлэл | Views: 715 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: