2024-05-06, 2:28 AM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » April » 30 » Олимпийн эрх авсан тамирчдын нэрс
6:20 PM
Олимпийн эрх авсан тамирчдын нэрс
Английн нийслэл Лондон хотноо зуны олимпийн наадам эхлэхэд 88 хоног үлдээд байна. Дэлхийн өнцөг булан бүрт олимпийн эрхийн төлөөх тэмцээн, уралдаан өрнөж буй энэ үед Монголын баг тамирчид албан ёсоор 18 эрх авчээ. Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцохоор албан ёсоор эрхээ аваад буй тамирчдыг танилцуулбал, /эрх авсан дарааллаар/ Б.Сэр-Од /хөнгөн атлетик, марафон/ Л.Отгонбаяр /хөнгөн атлетик, марафон/ О.Гүндэгмаа /буудлага/ Ж.Гантөгс /байт харваа/ О.Насанбурмаа /чөлөөт бөх, 63 кг/ Ж.Чулуунбат /чөлөөт бөх, 120 кг/ П.Сэрдамба /бокс, 49 кг/ У.Мөнх-Эрдэнэ /бокс, 64 кг/ Б.Урантунгалаг /байт харваа/ Н.Баяраа /буудлага, урт буу/ А.Тамир /усан спорт/-цагаан хуудас Г.Оюунгэрэл /усан спорт/-цагаан хуудас Н.Төгсцогт /бокс, 52 кг/ Б.Түвшинбат /бокс, 69 кг/ П.Өнөрбат /чөлөөт бөх, 74 кг/ Д.Отгонцэцэг /чөлөөт бөх, 48 кг/ С.Бямбацэрэн /чөлөөт бөх, 55 кг/ О.Бурмаа /чөлөөт бөх, 72 кг/ Дээрх бүрэлдэхүүн дээр жүдогийн шигшээ багийн тамирчид нэгдэх учиртай. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дүрмийн дагуу дэлхийн чансаанд эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, харин эмэгтэйчүүдийн долоон жинд жингийнхээ ангилалд эхний 20-т эрэмбэлэгдсэн бөхчүүд олимпийн дэвжээнд зодоглох эрхтэй болно. Ингэхдээ нэг улсаас нэг л тамирчин эх орноо төлөөлөн Лондонг зорих билээ. Монголын жүдочдын тухайд 12 /давхардсан тоогоор/ тамирчин чансаагаар олимпийн эрх бүхий байрлалд бичигдээд байгаа. Тэдгээр тамирчдыг танилцуулбал: Эрэгтэй: 60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар 66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа 73 кг: С.Ням-Очир -100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн Эмэгтэй: 48 кг: М.Уранцэцэг 52 кг: М.Бундмаа 63 кг: Ц.Мөнхзаяа -78 кг: П.Лхамдэгд Лондонгийн олимп хүртэлх хугацаанд монголчууд чөлөөт бөх, байт харваа /багийн төрөлд/-ны төрөлд олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Чөлөөт бөхийн төрөлд эрх олгох сүүлийн тэмцээн Финляндын нийслэл Хельсинк хотноо тавдугаар сарын 4-6-нд болох бол байтынхан АНУ-ын Огден хотноо зургадугаар сарын 18-25-нд болох олимпийн эрх олгох багийн тэмцээнд оролцох юм.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 715 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: