2024-05-06, 1:37 AM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » April » 27 » Тавантолгойгоор “Саусгоби сэндс”-ийг наймаалцаж байна уу
2:04 PM
Тавантолгойгоор “Саусгоби сэндс”-ийг наймаалцаж байна уу

2012:04:27 | Сэтгэгдэл:8


-Үндэс­ний ком­па­нийнхаа талаархи мэдээл­лийг бид "Ройтерс”, "Bloomberg” гэх мэт гадны агентлагийн мэ­дээл­лээс л авдаг боллоо-

"Үндэсний аюулгүй байдлыг хан­гахад стратегийн ач хол­богдолтой аж ахуйн нэгжид га­даадын хөрөнгө оруулалтыг хэ­рэгжүүлэх журмын тухай” хууль батлаг­дах эсэх асуудал олны анхаарлын төвд байгаа энэ үед "Монгол Улс Тавантолгойгоо бие даан ашиглаж магадгүй” тухай мэдээлэл олон улсад цацагдаж эхэллээ. Монгол Ул­сын төр, түмнийг төлөөлж бай­гаа "Эрдэнэс Монгол”-ын үйл ажиллагаа эзэддээ буюу монголчуудад тун ч нууцлаг байдаг билээ. Үндэс­ний ком­па­нийнхаа талаархи мэдээл­лийг бид "Ройтерс”, "Bloomberg” гэх мэт гадны агентлагийн мэ­­дээл­лээс л авдаг болоод удаж буй. Тавантолгойг бие дааж ашиглах тухай мэдээлэл ч "Ройтерс” агентлагийн сай­­тад гарсан байна. Түүнд өгүүлс­­нээр бол, Монголчууд Цан­­хийн Баруун хэсэг дээр гад­ны хөрөнгө оруулагчдыг оруу­лалгүй үндэсний аж ахуйн нэг­жүүдээрээ нийлж ашиглах сонголт хийж магадгүй болоод байгаа юм байна. "Эрдэнэс Тавантолгой”-н орлогч захирал Грэм Хэнкок "Монголын эрх баригчид хөрөнгө оруулагчдыг тайвшруулах чиглэлд нэг ч алхам хийсэнгүй. Тавантолгойг үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэгдэлд өгч дангаараа ашиглаж магадгүй боллоо” гэсэн зүүлттэйгээр дээрх мэдээллийг өгсөн байв. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэгдэл гэдэг нь "Монгол 999” бололтой. Тэрбээр мөн Монголын Засгийн газар төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөж байгаа компаниудыг нэг консорциум болж орж ирэх шаардлага тавьсныг бараг боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын эрх ашиг ганцхан уул уурхайд байх ёстой юм уу

"Айвенхоу майнз” "Чалко”-той тохиролцоонд хүрсний дараа Ашигт малтмалын газар Канадын компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж орхисон билээ. Гэ­тэл "Ройтерс”, "Блуумберг”, "Май­нинг уикли” болон бусад агент­ла­гийн шинжээчид үүнийг "Сонгууль дөхсөнтэй холбоо­той­гоор хийгдсэн алхам” гэж тайл­барласан байх юм. Энэ үгсийн цаана "Сонгууль болоогүй бол зүгээр л дуугүй өнгөрөх байсан” гэсэн санаа илт байна. "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стра­тегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруу­лалтыг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төслийг УИХ-аас хэ­лэлцэх гэж байна. Гадаадын агентлагууд энэ хуулийн талаар "Монгол Улс БНХАУ-ын эсрэг гаргаж байгаа хууль” мэтээр дэлхий нийтэд мэдээлээд хоёр улс түүхийн явцад бие биедээ итгэлгүй хандсаар ирсэн юм гэх мэтийн зүүлт, тайлбар хийж бай­на. Бид энэ асуудалд анхаарал хан­дуулах ёстой. Том агентлагт мэ­дээлэл өгөх дуртай дарга нар ч гэсэн яриа өгөх далимдаа "Бид нийлүүлэлтээ өөрсдөө мэддэг байх ёстой. Энэ хууль бол зөвхөн БНХАУ ч биш, ашигт малтмалын ордуудад хяналт тавих ичгүүргүй оролдлого хийсэн бүх улсын тө­рийн мэдлийн компаниудад ха­маатай” гэдгийг хэлчихмээр бай­гаа юм. Хэлсэн ч энэ талаар бичихгүй байгаа бол бидний хувьд том асуудал үүссэн гэсэн үг.
Эдийн засагч Д.Жаргалсайхан энэ талаар анх хөндөж, хуу­лийг ирэх сарын 5-ны дотор батал­чих­вал "Саус гоби сэндс”-ийн эзэмш­дэг дөрвөн ордыг авч үлдэх боломж байгаа талаар са­нуулж байсан билээ. Аюулгүй бай­дал, гадаад бодлогын байн­гын хорооны мягмар гарагийн ху­ралдаанаар хуулийг дахин нягт­лах шаардлагатай гээд бу­цааж орхисон. Д.Одхүү гишүүн "Үн­дэсний аюулгүй байдлыг хан­гахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хө­рөнгө оруулалтыг хэрэгжүүлэх жур­мын тухай” хуулийн төсөлд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа, ноос ноолуур бэлтгэх салбарыг оруулах шаард­лагагүй гэсэн санал гаргасан учир да­­хиж хэлэлцэхээр болчихлоо. Цаг хугацаа явсаар байна. Уг нь хуу­лиа хурдан баталчихаад да­раа нь нэмэлт өөрчлөлт оруу­лаад явж болмоор. Үл хөдлөх хө­рөнгийн салбар ч яах вэ, дотоодын аж ахуйн нэгжүүд нь "бирд” болчихсон учраас гаднаас царайчилж болох юм биз. Харин ноос ноолуурын салбарт гадны хөрөнгө оруулалтыг хянах шаард­лага байгаа юм сан. Ноолуур бол экспортын чиг баримжаатай чу­­хал бүтээгдэхүүн. Эцсийн эцэст, Монгол Улс нүүрсний ол­бор­­лолтоороо дэлхийд эх­ний 10-аас хойшоо, ноолуур бэлт­гэл­тээ­рээ эхний гуравт жагс­даг. Ноо­луурын зах зээлд гад­ны мо­нополь тогтоход яах вэ гэ­сэн утгатай ийм үг хэлж огт бо­лохгүй билээ. Гэхдээ хэт олон салбарыг хамарсан явдал батлагдахад нь саад болж мэдэх л юм. Гишүүд 16 салбарыг их байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Хуу­лийн төслийг хэлэлцэх үед Г.Зан­даншатар гишүүн "Хуулийн төс­лийг хэлэлцэж байгаа нь Саус­гоби Сандс”-тэй ямар ч холбоогүй гэсэн тайлбар хэлж байсан. Холбоогүй гэсээр байгаад дөрвөн том ордоо тавиад туучих вий дээ.

"Тавантолгой”-гоор дахиад нэг том тархи угаалт явагдах нь үү дээ

Монгол Улсын иргэдийг хөл хөсөр, гар газар жаргаана гэж сурталчилж байж төрийн эрхэнд гарсан хүмүүс өнгөрсөн дөрвөн жилд баялгаа ашиглах талаар юу ч хийсэнгүй. Харин бусдад найр тавих тал дээр багагүй хүч хаясан гэдэг нь тодорхой байна. Гадны ажиглагчид хүртэл "Монголын эрх баригчдын өнөөг хүртэл баримталж ирсэн бодлого нь бизнесийн гэхээсээ илүү хоёр хөршөө яавал гомдоохгүй байх вэ гэсэн улс төрийн шинжтэй бодлого байсан” гэж дүгнэж бай­гаа юм. Зүгээр суугаад мөнгө ав­на гэж гэнэн сэтгэсэн ард тү­мэн минь өнөөдөр өр ширэнд ба­ригдчихсан, "21 мянга” хэ­мээх хар тамхинд гүнзгий ор­сон хөөрхийлөлтэй байдалд байна. Тэгвэл Тавантолгойгоор дөр­вөн жил тархиа угаалгасан хөөрхий ард түмэн минь сонгуу­лийн босгон дээр дахиад нэг хулхидуулж магадгүй нь бай­на шүү. Эрх баригчид тун удах­гүй "Монголчууд өөрсдөө Таван­тол­гойгоо бие дааж хөдөлгөхөөр бол­лоо” гэж баяр ёслолын байдалтай зар­лаж, сурталдах нигуур байгааг эхэнд дурьдсан мэдээнээс ойл­госон биз. "Монголчууд бидэнд өөрс­дөө Тавантолгойг хөдлгөх санхүүгийн боломж бүрэн бай­гаа” гэж ирээд л ярих биз. 1072 хувьцаа нь 5000 болоод өөр юу гэх бол. Яг С.Баяр сая, сая таван зуун мянгын талаар долоо хоногийн зайтай ярьсан үе санагдах байх. Ийм л юм болох гээд байна даа. Тавантолгойг дангаараа ашиглах нь бидний хувьд мэдээж чухал. Гэхдээ "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай” хууль илүү чухал байна.

Ийм тохироо хийгээгүй л байгаасай

Энэ бол зүгээр л таамаглал шүү. Монгол Улс БНХАУ-д ихэнх нүүрсээ зардаг. Тийм ч учраас Тавантолгойд Шенхуаг оруулж, давуу хувьцаа эзэмшүүлсэн. Энэ нь БНХАУ Монголд шахалт үзүүлэх хангалттай хүчтэй гэдгийг нотолж байлаа. Эцэстээ эрх баригчид энэ дарамтаас нэг удаа салж, Тавантолгойг дангаараа ашиглаад оронд нь Саус гобигийн лицензийг тавьж туух үр дүн гарах вий. Хүн хайртай зүйлийнхээ тухай бодохоор дандаа муу талаас нь хардаг гэдэг. Алдчих вий, авчих вий гэх мэтээр. Бас хаширсан хүн ч ингэж боддог. Эрх баригчид үнэхээр ордуудаа гадныханд найр тавьж газар дээр гаргаж ирээгүй байгаа түүхий эдээ зарж идээд, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд байгаа болохоор ийм муу зантай болчих юм. Ийм тохироо хийгээгүй л байгаасай. Хэрвээ энэ хардлага үнэхээр бодит байдал болох юм бол БНХАУ үнээр тоглоод Тавантолгойг ч "даший шог” болгож дөнгөнө. Тийм учраас л "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийг батал гэж шаардаж байна. Асуудал ойлгомжтой байсаар байхад хуулийг батлахгүй оройтуулбал буруутай этгээдийг эх орноосоо урвасанд тооцож ял асуух хэрэгтэй болно. "Саус гоби сэндс”-ийг авахаар оролдож байгаа "Чалко”, Тавантолгойд ашиг сонирхлоо илэрхийлж буй Шенхуа компаниуд Монголын талтай хэлэлцээр хийж байгаа талаар мэдээлэл цацагдаад байгаа болохоор энэ талаар хөндлөө.

Х.Батсайхан
Category: Мэдээ мэдээлэл | Views: 6649 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: